82 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн шаардах эрхээс суутгал хийх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

82 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн шаардах эрхээс суутгал хийх

82.1.Төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн төлбөр авагчид шилжүүлнэ. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эсхүл төлбөр авагчид үүргийн гүйцэтгэлийг шилжүүлж үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээс суутгал хийнэ.

82.2.Дараахь тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээс суутгал хийхийг хориглоно:

82.2.1.үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн;

82.2.2.үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд Монгол Улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа;

82.2.3.үүрэг гүйцэтгэгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл татан буулгах ажиллагааг эхлүүлсэн;

82.2.4.үүрэг гүйцэтгэгч-хуулийн этгээд татан буугдсан, үйл ажиллагаагаа зогсоосон.

82.3.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээс суутгал хийх тухай тогтоол гаргаж, үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээдэд хүргүүлнэ.

82.4.Энэ хуулийн 82.3-т заасан шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр авагчид шилжүүлэх, уг шийдвэрийг гаргахаас өмнө байгуулсан үүрэг үүсгэж байгаа гэрээ, хэлцлийн нөхцөлд өөрчлөлт оруулахгүй байх үүрэг хүлээлгэнэ.

82.5.Энэ хуулийн 82.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шилжүүлснийг үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.