84 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн бусдын барьцаанд байгаа хөрөнгөөс суутгал хийх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

84 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн бусдын барьцаанд байгаа хөрөнгөөс суутгал хийх

84.1.Төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулна.

84.2.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор бусдын барьцаанд байгаа хөрөнгөөс доор дурдсан журмаар суутгал хийнэ:

84.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг барьцаалагчаас хураан авах, хамгаалах, холбогдох бүртгэлд тэмдэглэгээ хийлгэх зорилгоор шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх;

84.2.2.барьцааны зүйл, баримт бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгүүлэх зорилгоор барьцаалагчид шилжүүлэх.

84.3.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргана.

84.4.Гүйцэтгэх баримт бичигт зааснаар барьцаалагч болон төлбөр авагч нь нэг этгээд бол төлбөр төлөгчид өөр эд хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны хөрөнгөөс төлбөрийг суутгана.

84.5.Барьцааны хөрөнгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу худалдан борлуулна.

84.6.Барьцааны хөрөнгийг худалдан борлуулсны дараа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг суутган барьцаалагчийн шаардлагыг хангасны дараа бусад төлбөр авагчийн шаардлагыг биелүүлнэ.

84.7.Бусдын барьцаанд байгаа үнэт цаасыг энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу битүүмжилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.