85 дугаар зүйл. Төлбөр авагчийн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

85.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд шилжүүлсэн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх зорилгоор дараахь тохиолдолд зохих баримт, материалыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандана:

85.1.1.гүйцэтгэх баримт бичигт тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр заасан;

85.1.2.төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн санал болгосноор төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөрт суутган хүлээн авсан.

85.2.Энэ хуулийн 85.1-д заасны дагуу хөрөнгийг бүртгүүлэх зардлыг төлбөр авагч хариуцах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцохгүй.

ТӨЛБӨР ТӨЛӨГЧ-ИРГЭНЭЭС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.