12 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорын бүрэн эрх
12.1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг бүртгэх, зөрчлийн хэрэгт дугаар олгох;
12.1.2.зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд хяналт тавих харьяаллыг тогтоох;
12.1.3.оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэрэг, материалыг хянах;
12.1.4.эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох;
12.1.5.зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
12.1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах;
12.1.7.хуульд заасан бусад.