13 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр

13.1.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:

13.1.1.хяналтын ажлын бүртгэл хөтлөх;

13.1.2.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтны судалгааг гаргуулан авч, хяналтад хамруулах;

13.1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах;

13.1.4.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.