14 дугаар зүйл. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт

14.1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дараахь хяналт тавина:

14.1.1.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;

14.1.2.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

14.1.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;

14.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх;

14.1.5.прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, шаардлага байгаа эсэх;

14.1.6.таслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан ирүүлэх, баривчлах, албадан ирүүлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх;

14.1.7.гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.