26 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26.1.Прокурорын төв байгууллага нь олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүгийн хэргийн талаар дараахь ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага байна:

26.1.1.эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа;

26.1.2.тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх;

26.1.3.хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах.

26.2.Прокурор энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх, олон улсын гэрээгээр зохицуулагдаагүй тохиолдолд харилцан адил байх зарчимд тулгуурлан эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.