27 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27.1.Прокурор энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагаанд хяналт тавих дараахь бүрэн эрхтэй:

27.1.1.хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад уламжлах, түүнийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлэх;

27.1.2.хүсэлтийг гүйцэтгэх эсэхийг хянаж, шийдвэрлэх, зөвшөөрөл олгох;

27.1.3.хүсэлтийн гүйцэтгэлд хяналт тавих;

27.1.4.хүсэлтийг гүйцэтгэх хугацаа тогтоох, хугацааг сунгах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.