28 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаанд хяналт тавих
28.1.Прокурор эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг хүлээн авч дараахь асуудлыг хянана:
28.1.1.хүсэлт нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээний шаардлагад нийцсэн эсэх;
28.1.2.хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй эсэх;
28.1.3.хүсэлтийг зохих ёсоор гүйцэтгэхэд шаардлагатай баримт мэдээлэл байгаа эсэх.
28.2.Гадаад улсаас ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгаж, прокурор хяналт тавина.
28.3.Прокурор эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааны хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагад уламжилж, гүйцэтгэлийг шаардана.
28.4.Гадаад улсаас ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг гүйцэтгэх хугацаа, хугацааг сунгах эсэхийг прокурор шийдвэрлэнэ.