33 дугаар зүйл. Прокурорын даалгавар

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Прокурорын даалгавар

33.1.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой ажиллагаа гүйцэтгүүлж, баримт, мэдээлэл цуглуулахаар бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан системийг ашиглан цахим хэлбэрээр даалгавар өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.Даалгаварт хийгдэх ажиллагааг тодорхой ойлгомжтой заана.

33.3.Даалгаврыг биелүүлэх хугацааг хийж гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, орон зай, нөхцөл байдлыг харгалзан, биелэгдэх боломжтой байдлаар тогтооно.

33.4.Прокурорын даалгаврыг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.

33.5.Прокурорын даалгаврыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт санал гаргаж болно.

33.6.Дээд шатны прокурор саналыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хянаж тогтоол гаргана.

33.7.Тогтоол нь даалгаврыг бүхэлд нь хүчингүй болгох, зарим заалтыг хүчингүй болгох, эсхүл саналыг хүлээн авахаас татгалзсан агуулгатай байна.

33.8.Прокурорын даалгаврыг эрүүгийн хэрэгт хавсаргахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.