34 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрөл

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрөл

34.1.Хуульд заасан тохиолдолд прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад зөвшөөрөл өгнө.

34.2.Прокурорын зөвшөөрөл нь албан тушаалтны шийдвэрийг зөвшөөрч батлах хэлбэртэй байна.

34.3.Прокурорын зөвшөөрлийг бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр өгч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

34.4.Прокурор зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлээ тайлбарлаж, бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.