35 дугаар зүйл. Прокурорын шаардлага

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Прокурорын шаардлага

35.1.Прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ.

35.2.Шаардлагыг дээд шатны прокурор бичнэ.

35.3.Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 15 хоногийн дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр хариу өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.4.Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.