36 дугаар зүйл. Прокурорын мэдэгдэл
36.1.Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ.
36.2.Мэдэгдлийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны нэр дээр бичнэ.
36.3.Мэдэгдэлд гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн хуулийн этгээд, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, зохиох ажлын талаар дурдана.
36.4.Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр хариу өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.5.Мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.