6 дугаар зүйл. Тэтгэмж авах эрх
6.1.Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.