7 дугаар зүйл. Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

7.1.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.2.Энэ хуулийн 5.1.4-т заасан тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмж олгох журмыг Засгийн газар батлах бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.4.Энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

7.5.Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.