10 дугаар зүйл. Төлбөрөөс татгалзах

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Төлбөрөөс татгалзах

1.Дараахь тохиолдолд төлбөр хариуцагч вексельд заасан төлбөр төлөхөөс татгалзаж болно:

1/энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;

2/вексель бичсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа вексель эзэмшигч төлбөр гүйцэтгэхийг мэдэгдэж шаардсан.

2.Төлбөр хариуцагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан бол энэ тухай баримт үйлдэж, вексельд заасан төлбөрийн хугацаа дуусахаас өмнө нотариатаар батлуулсан байна.

3.Төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзахтай холбогдон гарсан маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.