9 дугаар зүйл. Векселийн төлбөрийг гүйцэтгэх

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Векселийн төлбөрийг гүйцэтгэх

1.Вексель эзэмшигч төлбөрийн хугацаа болмогц векселийг гардуулснаар төлбөр хариуцагч төлбөрийг хийнэ. Төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно.

2.Төлбөр хариуцагч нь вексельд заасан төлбөрийг хугацаанд нь болон түүний дараагийн ажлын 2 өдрийн дотор багтаан хийж, энэ тухай вексельд тэмдэглэнэ.

3.Төлбөр хариуцагчийн дампуурлын хэрэг шүүхэд очсон, эсхүл түүний эд хөрөнгийг албадлагын журмаар барьцаалснаас бусад тохиолдолд вексель эзэмшигч хугацаанаас нь өмнө төлбөр гүйцэтгэхийг төлбөр хариуцагчаас шаардахыг хориглоно.

4.Вексель эзэмшигч төлбөрийг вексельд заасан төлбөрийн хугацаанд банкаар дамжуулан нэхэмжилж болно. Банк төлбөр гүйцэтгэсний / үйлчилгээ үзүүлсний/ шимтгэлийг авч болно. Векселиэр төлбөр тооцоо гүйцэтгэх журмыг Сангийн яам, Монголбанк тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.