14 дугаар зүйл. Төлбөр нэхэмжлэх

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Төлбөр нэхэмжлэх

1.Вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараахь ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

2.Вексельд заасан төлбөрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан авч чадаагүй бол вексель эзэмшигчийн төлбөрөө шүүхэд нэхэмжлэх эрх үүснэ.

Энэ тохиолдолд вексель эзэмшигч:

1/вексельд заасны дагуу хийгдээгүй төлбөр, хэрвээ хүүтэй гэж тохиролцсон бол түүнд бодогдсон хүүгийн хэмжээ;

2/вексельд заасан төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу тогтоосон хэмжээний алданги;

/Энэ заалтад 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэсэн бол вексель эзэмшигчид орох байсан орлого;

4/нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардлыг тус тус төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг энгийн болон шилжих вексель бичигч, төлбөрийн зөвшөөрөл өгөгч, вексель шилжүүлэгч болон тэдний батлан даагчдад хамтад нь, эсхүл тус бүрт нь гаргаж болно.

4.Төлбөр хариуцагч нь төлбөрөөс татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл дор дурдсан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана:

1/төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзсан тохиолдолд төлбөр хийх хугацааны дотор;

2/төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд төлбөр гүйцэтгэхийг шаардаж вексель гардуулснаас хойш 10 хоногийн дотор.

ВЕКСЕЛИЙН БАТЛАН ДААЛТ, ВЕКСЕЛЬ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.