15 дугаар зүйл. Батлан даагч

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.Төлбөр хариуцагчаас вексельд заасан төлбөр гүйцэтгэхийг батлан дааж, хэрэв уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлбөр хариуцагчийн өмнөөс төлбөр хийх үүрэг авч байгаа гуравдагч этгээдийг батлан даагч / цаашид "батлан даагч" гэх/ гэнэ. Батлан даагч нь банк, аж ахуйн нэгж байна.

2.Батлан даагч Иргэний хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.

3.Банк батлан даалт гаргах тохиолдолд төлбөр хариуцагчтай дараахь зүйлийг тохиролцож болно:

1/төлбөр хариуцагчийн нэр дээр төлбөрийн тусгай нэрийн данс нээж, түүний орлогоос вексельд заасантай тэнцэх мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх;

2/төлбөрийг тогтоосон хугацаанд төлбөр хариуцагчийн харилцах данснаас үл маргалдах журмаар төлүүлэх;

3/хэрэв төлбөр гүйцэтгэх өдөр төлбөр хариуцагчийн харилцах дансанд шаардагдах хэмжээний мөнгө байхгүй бол банк төлбөр хариуцагчид зээл олгож уг төлбөрийг төлөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.