16 дугаар зүйл. Векселийг бусдад шилжүүлэх

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Векселийг бусдад шилжүүлэх

1.Вексель эзэмшигч нь төлбөр гүйцэтгэх хугацааны дотор векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр дараахь тохиолдолд бусдад шилжүүлж болно:

1/төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө вексель эзэмшигчид мөнгөн хөрөнгө шаардлагатай бол;

2/вексель эзэмшигч өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд векселийг мөнгөний захаар дамжуулан бусдад, эсхүл банкинд худалдаж болно.

3.Арилжааны банк өөрийн хөрөнгийн эх үүсвэрт багтаан векселийг хямдруулан худалдаж авахдаа вексельд заасан төлбөрийн хүүг вексель худалдаж байгаа этгээдтэй харилцан тохиролцоно. Харин тухайн арилжааны банкинд түр хугацааны мөнгөн хөрөнгө хэрэгцээтэй болсон үед векселийг төв банкинд дахин хямдруулах замаар худалдаж болно. Дахин хямдруулалтын хүүгийн хэмжээг Монголбанк тогтооно.

4.Вексель эзэмших эрхийг хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.