17 дугаар зүйл. Дамжуулах бичилт

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Дамжуулах бичилт

1.Векселиэр гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд, эсхүл түүний салшгүй хэсэг болсон нэмэлт хуудсанд дамжуулах бичилт хийнэ. Дамжуулах бичилт нь дараахь бүрдүүлбэртэй байна:

1/вексель шилжүүлэгчийн нэр, хаяг;

2/вексель шилжүүлэгчийн харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар;

3/вексель шилжүүлэгчийн гарын үсэг, тамга;

4/вексель шилжүүлсэн он, сар, өдөр;

5/вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар.

2.Мэдүүлгийн вексельд дамжуулах бичилт хийхгүй.

3.Дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр эзэмшигчид шилжинэ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.