18 дугаар зүйл. Вексельтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
1. Төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийн хугацаанд төлбөрөө гүйцэтгээгүйтэй холбогдон гарсан маргааныг шүүх, арбитр зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр тооцоог векселиэр хийх, энэ харилцаатай холбогдон гарсан маргааныг шүүх, арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/