2 дугаар зүйл. Векселийн тухай хууль тогтоомж

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Векселийн тухай хууль тогтоомж

1.Векселийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Банкны хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.