3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1."Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.

2."Вексель бичигч" гэж тухайн векселийг бичсэн иргэн ба хуулийн этгээдийг хэлнэ.

3."Энгийн вексель бичигч" гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн нийлүүлэгч, ажил, үйлчилгээ үзүүлэгчид төлөхийг баталж вексель бичсэн төлбөр хариуцагчийг хэлнэ.

4."Шилжих вексель бичигч" гэж вексельд заасан төлбөрийг вексель эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчаас нэхэмжилж байгаа этгээдийг хэлнэ.

5."Вексель эзэмшигч" гэж уг векселиэр гэрчлэгдсэн эрхийг эзэмшиж байгаа иргэн ба хуулийн этгээд бөгөөд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөр нэхэмжлэгчийг хэлнэ.

6."Векселийг шилжүүлэгч" гэж тухайн вексельд дамжуулах бичилт хийж түүгээр гэрчлэгдсэн эрхээ өөр этгээдэд шилжүүлж буй вексель эзэмшигчийг хэлнэ.

7.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.