4 дугаар зүйл. Векселийн төрөл, хэлбэр
1.Вексель нь энгийн, шилжих вексель гэсэн төрөлтэй байх бөгөөд тэдгээр нь зөвшөөрлийн болон мэдүүлгийн гэсэн хэлбэртэй байна.
2.Вексель бичигч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг вексельд заасан хугацаанд вексель эзэмшигчид төлөхийг батлан бичсэн векселийг энгийн вексель гэнэ.
3.Вексель бичигч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд гуравдагч этгээдэд, эсхүл вексель эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчид даалгаж бичсэн векселийг шилжих вексель гэнэ.
4.Векселийн анхны эзэмшигчийн нэр хаягийг тодорхойлон бичсэн векселийг зөвшөөрлийн вексель гэнэ.
5.Эзэмшигчийн нэр хаягийг тодорхойлон заахгүйгээр "Энэ векселийг гардуулагчид төлнө" гэсэн буюу үүнтэй адил илэрхийллээр бичсэн векселийг мэдүүлгийн вексель гэнэ.