5 дугаар зүйл. Векселийн бүрдүүлбэр

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Векселийн бүрдүүлбэр

1.Вексель нь дараахь бүрдүүлбэртэй байна:

1/"Вексель" гэсэн бичвэр;

2/тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр төлөх тухай бичсэн заалт, эсхүл тэр хэмжээний мөнгөн хөрөнгө төлөхийг баталсан төлбөр хариуцагчийн зөвшөөрөл;

3/төлбөр хариуцагчийн нэр, хаяг, төлбөр хийх банкин дахь харилцах дансны дугаар / энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр адилхан байна/;

4/төлбөр гүйцэтгэх газар, төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаяг;

5/зөвшөөрлийн векселийн хувьд анхны эзэмшигчийн нэр;

6/төлбөр гүйцэтгэх валютын нэр;

7/төлбөр гүйцэтгэх хугацаа;

8/вексель бичсэн он, сар, өдөр;

9/вексель бичигчийн нэр, хаяг, гарын үсэг;

10/шилжих векселийн хувьд төлбөрийн зөвшөөрөл өгсөн тэмдэглэл;

11/"Вексельд заасан төлбөрийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ. /Векселийн тухай хуулиас/ гэсэн бичвэр.

2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2-т заасан нөхцөл бүхий векселийн бүрдүүлбэрт төлбөр гүйцэтгэх хугацааг "Вексель гардуулсан өдөр", эсхүл "Вексель гардуулснаас хойш…. /тоо, үсгээр/ хоногийн дараа" гэж заана.

3.Векселийн загвар, хэрэглэх журмыг Монголбанк тогтооно.

4.Вексельд заасан төлбөрийг вексель бичсэн өдрөөс хойш нэг жил хүртэл хугацааны дотор төлсөн байхаар талууд тохиролцоно.

5.Вексельд төлбөр гүйцэтгэх зөвхөн нэг банкны нэр, хаягийг бичнэ.

6.Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо, үсгээр засваргүй бичнэ. Мөнгөний дүнг хэд хэдэн хэсэг болгож бичихийг хориглоно.

7.Төлбөр гүйцэтгэх хугацааг талууд харилцан тохиролцоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.