58 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох

58.1.Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтооход дараахь журмыг баримтална:

58.1.1.ажлын байрны шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны зохих хүрээ, албан тушаалын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг үндэслэн боловсруулж мөрдүүлэх;

58.1.2.цалингийн хэмжээ нь хүн амын амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх.

58.2.Төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг Засгийн газар боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ НӨХӨХ ТӨЛБӨР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.