71 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүнийг огцруулах
71.1.Улсын Их Хурал дараахь үндэслэлээр Зөвлөлийн дарга, гишүүнийг огцруулна:
71.1.1.хуульд заасан чиг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн;
71.1.2.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
71.1.3.энэ хуульд заасныг зөрчиж томилсныг эрх бүхий этгээд тогтоосон;
71.1.4.Зөвлөлийн дарга Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргасан.
71.2.Улсын Их Хурал энэ хуулийн 71.1.1, 71.1.3-т заасан тохиолдолд Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн этгээдийн саналыг, 71.1.2-т заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрийг тус тус үндэслэн огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.