70 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх
70.1.Улсын Их Хурал дараахь үндэслэлээр Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно:
70.1.1.энэ хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
70.1.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
70.1.3.үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
70.1.4.өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон.