69 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, түүний бүрэн эрх
69.1.Зөвлөлийн даргаар зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхийн санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгоно. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан томилж болно.
69.2.Зөвлөлийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
69.2.1.Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
69.2.2.Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай харилцах, Улсын Их Хурал, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд оролцож, Зөвлөлийн байр суурийг илэрхийлэх;
69.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааны товыг зарлах, даргалах;
69.2.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
69.3.Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг зөвлөлийн даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.