73 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүний хууль зүйн баталгаа

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүний хууль зүйн баталгаа

73.1.Зөвлөлийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад буюу хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

73.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн дарга, гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.