74 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан

74.1.Зөвлөл үйл ажиллагааныхаа тайлан /цаашид "тайлан" гэх/-г дараа оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ. Тайланд дараахь мэдээллийг тусгана:

74.1.1.төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэсэн дүн;

74.1.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчлийн талаархи дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

74.1.3.төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал;

74.1.4.мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний санал.

74.2.Тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргана.

74.3.Энэ хуулийн 74.2-т заасан дүгнэлтийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэх бөгөөд тайланг Зөвлөлийн цахим хуудаст байршуулна.

МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.