35 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ

35.1.Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон дараахь зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ:

35.1.1.амьтны хүрээлэнгийн, циркийн, лабораторийн болон тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах мал эмнэлгийн үйлчилгээний бүх зардал;

35.1.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардал; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.1.3.шимэгчтэх өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ хуулийн 33.1.3.2, 34.2.4, 34.3.1-д зааснаас бусад арга хэмжээний зардал; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.1.4.халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээний энэ хуулийн 22.6-д зааснаас бусад бүх зардал;

35.1.5.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг баталгаажуулахтай холбогдсон бүх зардал;

35.1.6.холбогдох хууль, тогтоомжид заасан бусад зардал.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.