34 дугаар зүйл. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

34.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн санхүүжилтээр дараа онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, мал эмнэлгийн тасаг боловсруулж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.

34.2.Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ:

34.2.1.энэ хуулийн 13.4-т заасан дэд төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний зардал;

34.2.2.энэ хуулийн 11.1.2-т заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний дараахь зардал:

34.2.2.1.энэ хуулийн 33.1.2.1-33.1.2.3-т заасан зардал;

34.2.2.2.зайлшгүй шаардлагаар төхөөрсөн мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.2.3.хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон гоц халдварт өвчнөөс бусад халдварт өвчин гарсан үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээний зардал;

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.3.Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ:

34.3.1.энэ хуулийн 13.4-т заасан дэд төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний зардал;

34.3.2.дуудлагын дагуу анхны онош тогтоох үйл ажиллагааны тээвэр, шатахууны зардал, халдварт өвчин гарсан үед хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах халдваргүйтгэлийн бэлдмэлийн үнэ;

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.4.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол энэ хуулийн 33.1.2.4, 34.2.2.2-т заасан нөхөн төлбөрийг олгохгүй.

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.