18 дугаар зүйл. Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт

18.1.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

18.1.1.улс, орон нутгийн төсөв;

18.1.2.бүсийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны оролцооны санхүүжилт;

18.1.3.бусад эх үүсвэр.

18.2.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

18.2.1.малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах;

18.2.2.малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх;

18.2.3.төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, түүнд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах, улсын хэмжээнд гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.2.4.малд удам зүйн үнэлгээ хийх;

18.2.5.энэ хуулийн 10.5-д заасан биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

18.2.6.хязгаарлагдмал нөөц, тархац, ашиглалттай, үл давтагдах өвөрмөц үнэ цэнэ бүхий малыг хамгаалах;

18.2.7.мал, үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх.

18.3.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

18.3.1.батлагдсан үүлдэр, омгийн малын генетик нөөцийн биологийн ашигт шинж чанарыг бататгах, үржлийн ажлын ололтыг хянан баталгаажуулах, цөм сүргийг сайжруулах арга хэмжээний зардал;

18.3.2.малын бэлчээрийг сайжруулах, хадлан, тэжээл бэлтгэх, усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний зардал;

18.3.3.тоо нь цөөрсөн, мөхөхөд хүрсэн үүлдэр, омгийн малыг гардан маллаж, үүлдэрлэг байдлыг нь хамгаалж, сайжруулахад үзүүлэх энэ хуулийн 13.4-т заасан дэмжлэг, урамшуулал;

18.3.4.өсвөр хээлтүүлэгчийг сонгох, ялган суурилж, үржлийн нас хүртэл бойжуулах зардал;

18.3.5.малын генетик нөөцийн сурталчилгааны зардал;

18.3.6.Энэ хуулийн 16.8, 16.9-д заасан арга хэмжээний зардал. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.4.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд хариуцан санхүүжүүлнэ:

18.4.1.энэ хуулийн 6.3, 6.8, 8.4.4, 8.4.7, 8.4.9, 11.6.6, 14.1.1-14.1.4-т заасан арга хэмжээний зардал;

18.4.2.тухайн орон нутагт үржүүлэх үүлдэр, омгийн малын биологийн ба аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах, цөм сүрэг бүрдүүлэх, шилж үржүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.