17 дугаар зүйл. Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хороо
17.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус Үндэсний зөвлөлдөх хороо /цаашид "Хороо" гэх/ ажиллана.
17.2.Энэ хуулийн 7.4-т заасан Үндэсний зохицуулагч нь хорооны дарга байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, үүлдэр, ашиг шимийн зөвлөл, мэргэжлийн холбоо, үүлдрийн нийгэмлэг, үйлдвэрлэгч, боловсруулах салбарын төлөөллийг оролцуулна.
17.3.Хорооны нарийн бичгийн дарга нь малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан байна.
17.4.Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.5.Хороо дараахь чиг үүрэгтэй:
17.5.1.бэлчээрийн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх талаар санал боловсруулах;
17.5.2.салбар болон салбар дундын түвшинд малын генетик нөөцийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл гаргах;
17.5.3.тухайн жилд улсын хилээр нэвтрүүлэх малын генетик нөөц, нутагшуулах малын төрөл, ашиг шимийн чиглэл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргах;
17.5.4.малын генетик нөөцийг хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх болон энэ хуулийн 7.2-т заасан тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
17.5.5.энэ хуулийн 8.6-д заасан үүлдэр, ашиг шимийн зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл өгөх;
17.5.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ