16 дугаар зүйл. Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага
16.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан тайланг үндэслэн малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх асуудлыг хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.2.Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг улсын хэмжээнд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын мал үржлийн алба, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний бүтцийн нэгж хариуцан гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.3.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санг бүрдүүлэх чиг үүрэгтэй бүтцийн нэгж ажиллана.
16.4.Энэ хуулийн 16.3-т заасан бүтцийн нэгжийн дарга нь улсын Ерөнхий мал зүйч байх бөгөөд тухайн албан тушаалд магистраас дээш боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс төрийн албанд таваас доошгүй жил ажилласан мал зүйч ажиллана.
16.5.Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана.
16.6.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.7.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн салбарын мэргэжилтнийг бэлтгэх, ажлын байраар хангах талаар нэгдсэн бодлого боловсруулж, сургалтын байгууллагатай хамтран ажиллана.
16.8.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын мал үржлийн алба дараахь чиг үүрэгтэй:
16.8.1.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;
16.8.2.орон нутгийн удирдлага, сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
16.8.3.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг бүртгэх;
16.8.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд технологийн хяналт тавих;
16.8.5.энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэл, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд төрөөс олгох мөнгөн урамшуулалтай холбоотой мэдээллийг энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санд оруулах;
16.8.6.үржлийн малд үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, борлуулах, солилцох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
16.8.7.үүлдэр, омгийн малд явуулж байгаа үржүүлгийн ажлын явц, үр дүнд хянан магадлагаа хийлгэж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
16.8.8.нутаг дэвсгэрийн хэмжээнд цөм сүргээс жишигт тэнцсэн өсвөр малыг үржилд бойжуулах, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
16.9.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг нь малын генетик нөөцийн асуудлаар дараахь чиг үүрэгтэй:
16.9.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчилах, тайлагнах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдүүлэх;
16.9.2.мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах, энэ хуулийн 11.6-д заасан гэрээний биелэлтэд хяналт тавих;
16.9.3.мал сүргийн оновчтой бүтэц, зохистой харьцаа, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироонд хяналт тавих;
16.9.4.малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэлийн байгууллагад хүргүүлэх;
16.9.5.генетик нөөцийг хамгаалах, түүнтэй холбоотой судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
16.9.6.мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээ зохион байгуулах, мэдээллээр хангах, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх, түгээн дэлгэрүүлэх;
16.9.7.энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжтэй хамтран үржлийн малын үзэсгэлэн худалдаа болон гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулах;
16.9.8.энэ хуулийн 11.6.8-д заасан малын удам гарваль, ашиг шимийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилгээ олгох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх, зохион байгуулах.
16.10.Энэ хуулийн 16.8-д заасан алба нь мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг бүртгэхдээ дараахь баримт бичгийн шаардлагыг ажлын 5 өдөрт багтаан магадлах ба бүртгэлийн шаардлага хангасан эсэх талаархи хариуг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.10.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
16.10.2.итгэмжлэлийн хуулбар;
16.10.3.үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ үзүүлэх хүрээ, нэр төрөл, зорилго, чиглэлээ тодорхойлсон бизнес төлөвлөгөө;
16.10.4.харьяа сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дүгнэлт.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.12.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.12.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7, 6.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.11, 9.12 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.6, 10.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн хэрэгжилт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.12.3.хууль тогтоомжид заасан бусад эрх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6, 8.7, 8.9 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг, 13, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, 16.8.1, 16.9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн хэрэгжилт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.2.малын тоо толгойн албан татварын орлогын зарцуулалтын хэрэгжилт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.3.бэлчээрийн болон суурин, хагас суурин мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.4.малын тэжээл, шимт чанар, хүрэлцээ, бэлчээрийн менежмент болон усан хангамж, аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, холбогдох журмын хэрэгжилт, малын гаралтай түүхий эд бэлтгэл; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.13.5.хууль тогтоомжид заасан бусад эрх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./