4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."мал" гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг;

4.1.2."тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг;

4.1.3."малын генетик нөөц" гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг;

4.1.4."малын үржүүлгийн бүтээгдэхүүн" гэж малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүнийг;

4.1.5."уламжлалт мэдлэг" гэж малын генетик нөөцийг ашиглах явцад өвлөгдөн уламжлагдаж ирсэн арга, аман болон бичгэн хэлбэрийн мэдээлэл, дадал заншлыг;

4.1.6."малын генетик нөөцийн төлөв байдал" гэж үнэлгээний үндсэн дээр тогтоосон малын генетик нөөцийн төрөл, зүйл, үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар, хүрэлцээ, хангамж, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг;

4.1.7."цөм сүрэг" гэж тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа сүрэг малыг;

4.1.8."малын генийн сан" гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүний сорьц, дээж, цуглуулгыг;

4.1.9."гойд ашиг шимт мал" гэж үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан малыг;

4.1.10."малын генетик нөөцийг ашиглах" гэж малын генетик нөөцийн ашигт шинж чанарыг хөгжүүлж, үр шим, ашгийг нь хүртэх үйл ажиллагааг;

4.1.11."малчин" гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.14-д заасныг;

4.1.12.“мал бүхий этгээд” гэж Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3.1.3-т заасныг; /Энэ заалтад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.13."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ, ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.