16 дугаар зүйл. Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго
16.1.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго нь худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, гадаад улс болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.