18 дугаар зүйл. Удирдах зөвлөл

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Удирдах зөвлөл

18.1.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцооны стратеги, бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий 15 гишүүнтэй, орон тооны бус Удирдах зөвлөл тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.

18.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

18.3.Удирдах зөвлөлийн гишүүнд доор дурдсан байгууллагаас нэр дэвшүүлнэ:

18.3.1.хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг;

18.3.2.стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нэг, итгэмжлэлийн байгууллагаас нэг, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нэг;

18.3.3.сорилт, баталгаажуулалт, техникийн хяналтын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаас тус бүр нэг;

18.3.4.хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас нэг, хүнс, барилгын чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагаас тус бүр нэг;

18.3.5.байгалийн болон техникийн шинжлэх ухааны дээд боловсролын байгууллагаас тус бүр нэг, шинжлэх ухааны академиас нэг.

18.4.Зөвлөлийн гишүүн нь тохирлын үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байна.

18.5.Удирдах зөвлөлийн ажиллах журмыг тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.