23 дугаар зүйл. Засгийн газрын гишүүний бүрэн эрх
23.1.Засгийн газрын гишүүн нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.эрхэлсэн асуудлаар стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
23.1.2.салбарын тохирлын үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн, мэргэшсэн байгууллагыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын саналыг үндэслэн томилох.
23.2.Энэ хуулийн 23.1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор орон тооны бус салбар, хороог байгуулж болох бөгөөд үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
23.3.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 13.4, 14.2-т заасан баримт бичгийг нотолж, Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улсын нэрийн өмнөөс мэдэгдэл гаргана.
23.4.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 23.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан байгууллагыг бодлогын удирдлагаар хангана.