22 дугаар зүйл. Итгэмжлэлийн шинжээч

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22.1.Итгэмжлэлийн шинжээч (цаашид "Шинжээч" гэх) нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана.

22.2.Шинжээч дараахь шаардлагыг хангасан байна:

22.2.1.энэ хуулийн 19.1-д заасан эрх бүхий байгууллагаас шинжээчийн эрх авсан, томилогдсон байх;

22.2.2.итгэмжлүүлэхээр хүсэлт гаргагч байгууллагатай сонирхлын зөрчилгүй байх.

22.3.Итгэмжлэлийн шинжээч нь үнэлгээний дүнг Итгэмжлэлийн байгууллагад тайлагнана.

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.