21 дугаар зүйл. Техникийн хороо
21.1.Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна.
21.2.Техникийн хороо нь орон тооны бус байх бөгөөд сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байна.