20 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх комисс

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх комисс

20.1.Тохирлын үнэлгээний байгууллагаас итгэмжлэлийн талаар гаргасан маргааныг Маргаан шийдвэрлэх комисс (цаашид "Комисс" гэх) шийдвэрлэнэ.

20.2.Удирдах зөвлөл нь итгэмжлэлийн шийдвэртэй холбоотой маргаан үүссэн тохиолдол бүрд мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн Комиссыг байгуулж, ажиллуулна.

20.3.Комиссын ажиллах журмыг Удирдах зөвлөл батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.