25 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

25.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөөс стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

25.2.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар томилж, чөлөөлнө.

25.3.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.3.1.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хөтөлбөр, дүрэм, журам, заавар боловсруулах, батлах;

25.3.2.үндэсний стандартыг батлах, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх;

25.3.3.тохирлын үнэлгээг энэ хуульд заасны дагуу явуулах, эрдэнийн чулууны чанарын улсын хяналт тавих;

25.3.4.хариуцсан асуудлаар олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх;

25.3.5.стандартчиллын техникийн хороодыг байгуулах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

25.3.6.хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;

25.3.7.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээ хийх, энэ хуулийн 25.3.6-д заасан ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;

25.3.8.стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбогдох лавлагаа, мэдээллээр олон улсын байгууллагыг хангах.

25.4.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг урамшуулах, чанарын талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үндэсний чанарын шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.