26 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллага
26.1.Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллага дараахь бүрэн эрхтэй:
26.1.1.тохирлын үнэлгээг энэ хуульд заасны дагуу явуулах;
26.1.2.стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн салбар санг ажиллуулах;
26.1.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө өгөх;
26.1.4.энэ хуулийн 25.3.6-д заасан үйл ажиллагааг эрхлэх.
26.2.Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.