27 дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

27.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь эрхтэй:

27.1.1.бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэт стандарт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, тохирлын үнэлгээнд хамрагдах;

27.1.2.стандарт боловсруулахад оролцох;

27.1.3.стандарт, стандартчиллын хөтөлбөрийн төсөлд санал өгөх.

27.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь үүрэгтэй:

27.2.1.стандарт, техникийн зохицуулалтад тогтоосон шаардлагын дагуу бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

27.2.2.стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх;

27.2.3.стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний асуудлаар холбогдох дүрэм, журам, баримт бичиг боловсруулах чиглэлээр ажилтнаа чадавхижуулах.

27.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан стандартын төсөл нь хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашигт харшлаагүй, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахааргүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.