28 дугаар зүйл. Мэдээллийн сан

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Мэдээллийн сан

28.1.Стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн нэгдсэн сан (цаашид "Мэдээллийн сан" гэх)-г бүрдүүлэх, баримт бичгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, мэдээлэх, хэвлэх, энэ хуулийн 8.1.1, 8.1.3-т заасан баримт бичгийг борлуулах үйл ажиллагааг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Мэдээлэл, лавлагааны төв эрхлэн гүйцэтгэнэ.

28.2.Мэдээллийн санд стандартчиллын баримт бичиг, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний журам, гэрээ хэлэлцээр болон холбогдох техникийн баримт бичгийн албан ёсны эх, эсхүл хуулбар хувийг хадгална.

28.3.Мэдээллийн сан нь цаасан болон цахим хэлбэртэй байна.

28.4.Техникийн зохицуулалтыг мэдээллийн санд байршуулснаас хойш 10 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

ТӨРИЙН ХЯНАЛТ, САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.