3 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго, зарчим
3.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангасан байх;
3.1.2.бие даасан, хараат бус байх;
3.1.3.сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байх;
3.1.4.үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх;
3.1.5.үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх.