30 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааны санхүүжилт

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааны санхүүжилт

30.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа аймаг, нийслэлийн байгууллага, итгэмжлэлийн байгууллагын энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, итгэмжлэлийн удирдах зөвлөл, стандартчиллын болон итгэмжлэлийн техникийн хороо, итгэмжлэлийн маргаан шийдвэрлэх комисс, итгэмжлэлийн шинжээчийн үйл ажиллагаатай холбогдсон зардал, олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс, энэ хуулийн 25.3.7-д заасан шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээний зардлыг Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас тус тус санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.2.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Төсвийн тухай хуулийн 46.2-т заасан журмын дагуу үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоос стандартчилал, техникийн зохицуулалтын техникийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зардлыг санхүүжүүлнэ.

30.3.Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааны санхүүжилт нь энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

30.3.1.тохирлын үнэлгээний итгэмжлэлийн ажил, үйлчилгээний хураамж;

30.3.2.олон улсын байгууллага, хандивлагч орны хандив, тусламж.

30.4.Энэ хуульд заасан төлбөртэй ажил, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.